Архангай аймагт коронавирусний тархалт улаан түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-17 22:01:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 7 хоногийн хугацаанд нийт 590 шинжилгээ хийснээс 13.7 хувьд нь эерэг гарч өмнөх 7 хоногоос 6.1 хувиар өссөн байна. 

Мөн сүүлийн 7 хоногт  коронавируст халдварын нас баралт 1 бүртгэгдэн, нийт нас баралт 40 болжээ. 

Коронавируст халдварын тархалтын үе шатны үнэлгээгээр:

/Аймгийн дүн: 2022.01.08-14/

Нийт батлагдсан тохиолдол - 13077

Сүүлийн 7 хоногт 1260 шинжилгээ хийснээс бүртгэгдсэн шинэ тохиолдол 167 болов.

Тархалтын түвшин өмнөх 7 хоногт шар байсан бол энэ 7 хоногт улаан түвшинд шилжжээ.

-5 сум улаан /хүн амын дунд халдвар өргөн тархсан/ түвшинд,

-4 сум улбар шар /хэсэг бүлэг хүн амын дунд халдвар тархсан/ түвшинд,

-5 сум шар /хүн амын дунд халдвар алаг цоог тархсан/ түвшинд, 

-5 сум ногоон /хүн амын дунд 4 долоо хоногоос дээш хугацаанд халдвар бүртгэгдээгүй/ түвшинд байна.

Аймгийн дүнгээр улаан түвшинд буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан тухай мэдээг Архангайн амьдрал сонинд мэдээлжээ.

関連ニュース