Р.Оргилсайхан, Н.Хоролсүрэн нарыг аймгийн "Шилдэг зүтгэлтэн"-ээр шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-01 15:02:29
Архангай /МОНЦАМЭ/. Төмөр үхэр жилийн аймгийн “Шилдэг зүтгэлтэн”-ийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж, цаг үеийн нөхцөлтэй холбогдуулан халдварт цар тахлын үед улаан бүсэд хамгийн олон цаг ажилласан алба хаагчдаас шалгаруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Ийнхүү Төмөр үхэр жилийн аймгийн “Шилдэг зүтгэлтэн”-ээр Онцгой байдлын газрын усчин-аврагч, ахлах ахлагч Р.Оргилсайхан, Нэгдсэн эмнэлгийн халдвартын сувилагч Н.Хоролсүрэн нарыг тодруулж, мөнгөн шагналаар шагналаа. “Шилдэг зүтгэлтэн” шагналыг өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурал дээр Засаг дарга М.Батжаргал гардуулж алдаршууллаа.

関連ニュース