Аймаг 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг 125.5 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-09 16:11:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2021 онд аймгийн төсөвт 23552.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 27297.8 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 15.9 хувиар давуулан биелүүлсэн байна

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 12107.9 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 15189.9 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 125.5 хувиар  биелүүлжээ. 

Аймгийн төсвийн орлогын 44.4 хувийг тусламжийн орлогоор, 36.4 хувийг орлогын албан татвараар, 3.1 хувийг хөрөнгийн албан татвараар, 8.8 хувийг бусад албан татвараар, 5.9 хувийг татварын бус орлогоор, 1.4 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 559.5 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 2502.8 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 35.8 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 10.6 сая төгрөг бүгд 3108.7 сая төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 36.6 хувиар давуулан биелүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээ 73018.1 сая төгрөг байгаагийн 58.2 хувийг цалин хөлсөнд, 8.8 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 33.0 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ. Орон нутгийн төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 29.8 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 56.0 хувийг боловсролын салбарт, 12.9 хувийг эрүүл мэндийн салбарт, 0.7 хувийг барилга хот байгуулалтын салбарт, 0.6 хувийг хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт зарцуулжээ.


関連ニュース