Сар шинийн өдрүүдэд эрэн сурвалжлагдаж байсан 15 этгээдийг олж тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрэн сурвалжлагдаж байсан 15 этгээдийг сар шинийн баярын өдрүүдэд олж тогтоон, 16 гэмт хэргийг ажиллагааны явцад илрүүлэн шалгасан байна. Мөн иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх чиглэлээр төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж тарааж, сэрэмжлүүлэг өгч ажиллажээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн
газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэглэлд шилжин
ажиллаж, “Сар шинэ 2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан, гэмт хэрэгтэй
тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байлыг ханах, замын
хөдөлгөөний зохицуулалтад богино ээлжээр харуул хамгаалалтыг нэмэгдүүлэн зохион
байгуулжээ.
Баяр амралтын өдрүүдэд буюу 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд тус цагдаагийн газарт иргэн, аж ахуй нэгж,
байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 6, зөрчлийн шинжтэй 33 нийт 39 дуудлага, мэдээллийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Хүлээн авсан дуудлага, мэдээллийг өмнөх оны сар шинийн
үетэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 10 буюу 62.5 хувиар буурсан, зөрчлийн шинжтэй дуудлага,
мэдээлэл 10 буюу 30.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
УОК, аймгийн Онцгой комиссоос коронавируст
халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг гэр гэртээ
тэмдэглэн өнгөрүүлж, төрөл төрөгсөдтэйгөө цахимаар золгох чиглэлийг өгсөн
боловч иргэд сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэснээр архидан согтуурах
явдал ихэсч, ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлага гарсан
байна.
Тухайлбал, сар шинийн баярын үеэр бүртгэгдсэн
гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 3 буюу 50 хувийг хүний эрүүл мэндийн
халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, зөрчлийн шинжтэй
гомдол, мэдээллийн 13 буюу 39.3 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 12 буюу
36.3 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 5 буюу 15.1 хувийг
танхайрах төрлийн гомдол, мэдээлэл тус тус эзэлж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн газраас
нийт алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулан, эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэх
нэгдсэн хуваарь, томилгоог гаргаж, 23 чиглэлд давхардсан тоогоор 288 алба хаагч
1152 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн
хэрэглэн гудамж, талбай олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй байдалтай
байсан 65 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.