Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Шуурхай штабаас аймгийн хэмжээн дэх коронавирусний халдварын 2-р сарын 14-ний өдрийн байдлаарх мэдээг өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 42 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 16242 болсон байна. Энэ хугацаанд 48 хүн эдгэрч, нийт 15674 хүн эдгээд байна. Нас баралт гараагүй. Гэрээр 320 хүн эмчлүүлж байгаа бол тусгай эмнэлгүүдэд 223 иргэн эмчлүүлж буй нь өмнөх өдрүүдээс буурч байгаа үзүүлэлт юм.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1-р сарын 5-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 18-наас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг 4 дүгээр тунгаар вакцинжуулах үйл ажиллагааг 1-р сарын 7-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Вакцинд хамрагдсанаар халдварын өвдөх эрсдэлийг 70 гаруй хувиар, хүндрэх, нас барах эрсдэлийг 90 гаруй хувиар бууруулж байгаа судалгаа бий.
Аймаг, сумын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас коронавирусний халдвараар өвдөх, хүндрэхээс сэргийлж, харьяа ЭМТ-д очиж вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.