Архангайд малын гоц халдварт шүлхийгээр нийт 781 өрхийн 20486 мал өвчлөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-15 16:34:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээг аймгийн Шуурхай штабаас 2022 оны 2-р сарын 14-ний өдрийн байдлаар мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шүлхий өвчнөөр есөн өрхийн 241 мал, нийт 781 өрхийн 20486 мал өвчлөөд байна. Шүлхийн шинж тэмдэг 46 малаас арилж, нийт 15552 мал эдгэрчээ. Дээрх хугацаанд устгасан мал болон шинжилгээ авсан, вакцинжуулсан мал байхгүй.

Аймгийн хэмжээнд нийт 14 сумын 40 багт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан ба дээрх сумдад устгалын цэгийн 1600 м2, голомтын болон сэжигтэй бүсийн өрх, хашаа, худаг, бэлчээр гээд нийт 303317 м2 талбайг тус тус халдваргүйжүүлсэн байна. 14 сумын 40 багийн хэмжээнд нийт байнгын 14, хөдөлгөөнт 9 постод алба хаагчид 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна.   

関連ニュース