Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 85 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-17 12:01:28

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээг өнөөдрийн байдлаар танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд нийт 85 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 16471 болж нэмэгдлээ. Аймгийн төв Эрдэнэбулган суманд хамгийн их буюу 29 тохиолдол нэмэгдэж, нийт 7840 тохиолдол болжээ. Энэ хугацаанд нийт 83 хүн эдгэрч, нийт 15844 иргэн эдгэрээд байна. Нас барсан тохиолдол гараагүй. Гэрээр 364 иргэн эмчлүүлж байгаа бол тусгай эмнэлгүүдэд 229 иргэн хэвтэн эмчлүүлж байна. 


関連ニュース