“Уул уурхайн олборлолтын дараах бүс нутгийн хөгжил” төсөл жишиг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-21 16:37:53

Архангай /МОНЦАМЭ/. Уурхайн олборлолтын дараа нутаг орон, малчдад үлдэх бүтээн байгуулалт, сайн жишгийг бий болгохоор "БМНС" ХХК “Уул уурхайн олборлолтын дараах бүс нутгийн хөгжил” төслийг санаачлан өнгөрсөн 7-р сараас Архангай аймагт хэрэгжүүлж эхэлсэнУг төсөл нь техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийж, эрчимжсэн МАА-г хөгжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хангах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болох спорт ан агнуурыг бий болгох, хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоох зорилготой аж.

“Уул уурхайн олборлолтын дараах бүс нутгийн хөгжил” төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн байдал нь өсөх, бүс нутагт үлдэх бүтээн байгуулалт хийсэн зэрэг олборлолтын дараа орхигддог асуудлуудыг шийдэхийг зорьжээ. Тухайлбал, махны чиглэлийн герфорд, хар ангус үүлдрийн үржлийн 20 үнээтэй фермийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

“Уул уурхайн олборлолтын дараах бүс нутгийн хөгжил” төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2018 онд Цэнхэр сумын Орхон багийн иргэд, малчдыг Хөх хотын дэлхийн шилдэг сүүний үйлдвэр, үхрийн фермтэй танилцуулсан байна. Мөн энэ онд төслийн баг, малчдын хамт Сэлэнгэ аймгийн “Газар агро”, “Гацуурт” компаниудын махны чиглэлийн үхрийн фермтэй танилцаж мэдлэг, туршлага солилцжээ. Ирэх хавраас тус фермд үржлийн бух нийлүүлэх бөгөөд ферм бүр 20 үнээтэй байхаар төлөвлөсөн байна. Ийнхүү олборлолтын дараа таримал хадлангийн талбай бий болж, улмаар ургацаа ашиглах  зургаан жишиг фермер бий болох юм.

Төсөл гурван дэд хөтөлбөртэй. Үүний нэг болох зэрлэг гахай нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар 2019 онд эхлүүлсэн байна. Булган аймгийн Тэшиг-Өндөр, Хэнтийн Баян-Адарга сумаас авчирсан 18 зэрлэг гахай өнөөдрийн байдлаар 100 орчим болж, ирэх хавраас эхнээс нь байгальд гаргах гэж байна.

Байгалийн тэнцвэрт байдлыг хангах, спорт ан агнуурын чиглэлээр нутагшуулж буй энэ ажил нь урт хугацаандаа ашиг шимээ өгөх юм. "Уул уурхайн олборолтын дараах бүс нутгийн хөгжил" төслийн дараах дэд хөтөлбөр бол нөхөн сэргээлт юм. Төслийг санаачлагч "БМНС" ХХК-ийн 217 га газар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж хашаажуулж, малын шимт тэжээл тариалсан байна. Орон нутгийн иргэд малчид үр шимийг нь хүртэх тус төсөл цаашид олон талт үйл ажиллагаагаар өргөжихийг санаачлагчид онцолж байлаа. 

関連ニュース