Украиныг тойрсон үйл явдалтай холбоотойгоор Европт хийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-22 15:42:03

МОСКВА. /TASS/. ОХУ Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсыг тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор мягмар гарагт Европт хийн үнэ 10 гаруй хувиар өссөнийг Лондоны ICE биржийн арилжааны мэдээ харуулжээ.


Нидерландын TTF биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ мянган шоо метр нь 935 ам.доллар болж нэмэгдсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, удирдагч нартай нь найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулснаа хоёрдугаар сарын 21-нд мэдэгдсэн билээ.


関連ニュース