Архангай аймгийн вакцинд хамрагдах иргэдийн 6.3 хувь нь 4-р тунд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-24 17:18:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас вакцины хамрагдалтын хувь хэмжээг мэдээллээ. Аймгийн хэмжээнд вакцинд хамрагдвал зохих 60 гаруй мянган иргэдийн 86.7 хувь нь 1-р тунд, 82 хувь нь 2-р тунд, 46.3 хувь 3-р тунд, 6.3 хувь 4-р тунд тус тус хамрагдсан байна. Аймгийн төв Эрдэнэбулган сумын тухайд вакцинд хамрагдвал зохих 15801 иргэн байна. Үүнээс 1-р тунд 14701 буюу 92,4 хувь, 2-р тунд 14319 буюу 90,6 хувь, 3-р тунд 5372 буюу 37,5 хувь, 4-р тунд 528 буюу 9,8 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.

Архангай аймгийн Шуурхай штабаас коронавирусний өнөөдрийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 40 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 16793 боллоо. Энэ хугацаанд 66 хүн эдгэрсэн ба нас баралт гараагүй байна. Өнөөдрийн байдлаар гэрээр 194, тусгай эмнэлгүүдэд 163 хүн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд коронавирусний тархалтын байдал буурч байгаа хэдий ч аль болох олон хүнтэй газраар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайн угаах, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

 


関連ニュース