Японы үйлдвэрлэлийн гарц хоёр сар дараалан буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-02-28 12:17:57

ТОКИО. /NHK/. Японы үйлдвэрлэлийн гарц сүүлийн хоёр сар дараалан буурчээ. Үүнд автомашины үйлдвэрлэл огцом буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байна.


Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, үйлдвэрлэлийн гарцын индекс нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.3 хувиар буурчээ. Японы автомашин үйлдвэрлэгчид “омикрон” хувилбарын тархалтын улмаас дотоодын үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хумиад байгаа юм.


Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэгчдийн дунд үйлдвэрлэлийн гарцын ирэх саруудын хэтийн төлөвийн талаар судалгаа явуулахад хоёрдугаар сард 5.7 хувиар, гуравдугаар сард 0.1 хувиар нэмэгдэх төлөв ажиглагджээ. Ийнхүү тус яам үйлдвэрлэл сэргэх төлөв байдлыг харгалзан нөхцөл байдлын талаарх ерөнхий үнэлгээгээ хэвээр үлдээсэн байна. 

関連ニュース