“Цус хандивлах” аян ес дэх жилдээ боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 109 жилийн
ойг тохиолдуулан МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд цусаа
хандивлалаа. 2013 оноос хойш ес дэх жилдээ зохион байгуулж буй “Цус хандивлах” аянд давхардсан тоогоор 45 орчим
сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, зураглаач эвлүүлэгч нэгдсэн байдаг аж.
Ингэснээр 100 гаруй иргэнд амьдрал бэлэглэж бусдын сайн сайхны төлөө нэгдсэн
байна. Хамгийн олон удаа буюу таваас зургаан жил дараалан өгч буй найман
гишүүн тухайн салбар байдаг. Энэ жилийн тухайд цус хандивлах гишүүд олон байсан
ч коронавирусний халдвар авсан, эдгээд удаагүй болон бусад хүчин зүйлээс
шалтгаалан цөөн гишүүд цусаа өглөө.
Нэгдсэн
эмнэлгийн “Цусны төв”-тэй хамтран зохион байгуулдаг бөгөөд тус төвийн хамт
олон жил бүр уриалгахнаар хүлээн авдаг. Аймгийн хэмжээнд жилд 800-900 иргэн
сайн дурын үндсэн дээр цусаа хандивладаг аж. Одоогоор цусны нөөцийн дутагдалд
ороогүй аж. Түүнчлэн ковид цар тахлаас үүдэн цус өтгөрөлт үүссэн гэдэг
шалтгаанаар иргэд сайн дураараа цусаа өгөх нь нэмэгджээ.



