Японд газар хөдлөлт, цунамийн улмаас амиа алдагсдыг дурсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-03-11 14:27:38

ТОКИО. /TASS/. Японы иргэд 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна.


Уламжлал ёсоор орон нутгийн цагаар 14:46 цагт нэг минут дуугаа хураах ёслол болно. 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр яг энэ цаг мөчид Мияги мужиийн эрэгт  9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.


Энэ өдөр орон даяар байгалийн гамшигт амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ажиллагаа болдог бөгөөд гол ёслол Токио хотын Үндэсний театрт болж, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон Японы эзэн хаан, хатан хаан нар оролцдог. Коронавирусний цар тахал үргэлжилж байгаатай холбоотойгоор энэ жил өмнөх жилийнхтэй адил коронавирусний хэд хэдэн хязгаарлалттай зохион байгуулж байна. 2020 онд энэ ёслолыг цуцалж, огт зохион байгуулаагүй юм.


Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунами 8.4 мянган хүний амийг авч оджээ. Энэ гамшгийн улмаас Мияги, Иватэ, Фүкүшима мужуудад хамгийн их хохирол учирсан байна. "Фүкүшима" атомын цахилгаан станцад болсон ослын хор уршигтай Япон улс өнөөг хүртэл тэмцэж байгаа юм.


 


関連ニュース