Нөхөн сонгууль явуулах аймгийн Сонгуулийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Тодруулбал, энэ оны эхнээс шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг анхнаас нь зөв
хэрэгжүүлж явах нь зүйтэй. Гэтэл энэ удаагийн хуралдааныг товлохоос эхлээд
хууль бус үйл явц болсон. Эхлээд хурлыг 3-р сарын 16-нд цахимаар хийх
захирамжийг ИТХ-ын дарга гаргасан. Зүй нь зөвлөл нь хурлын тов, хэлэлцэх
асуудлын дарааллыг тогтоосны дараа хурлын дарга захирамжлах ёстой. Үүнийг бид
засуулж, 3-р сарын 21-нд танхимаар хийхээр шийдвэрлүүлсэн. Тэгээд ч бүх хурал,
зөвлөгөөнийг танхимаар хийх нь нээлттэй болчихоод байхад 100 хувь цахимаар
зарласан нь буруу. Тэрчлэн
хурлаар хэлэлцэх асуудлыг эхлээд хурлын хороогоор оруулж хэлэлцэх учиртай.
Гэтэл сонгуулийн хороо байгуулах асуудлыг Нутгийн удирдлагын хороогоор
хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргаагүй, мөн Сонгуулийн хуулиар сумын ИТХ нь нөхөн
сонгуулийг товлон зарлаагүй байхад аймгийн ИТХ эрхэнд нь халдахаар асуудлыг
оруулж хэлэлцүүлж байна. Ийм үндэслэлээр манай намын бүлгийн төлөөлөгчид хуралд
оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Бүлгийн төлөөлөгчид хуралд оролцож, хууль бус
шийдвэр гаргахад оролцохгүй гэсэн тайлбарыг өгөв.