Орхон-Чулуут голын сав газрын хэмжээнд нөөцийг тогтоосон усны 17 орд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд хамааралтай газрын доорх усны батлагдсан ордуудад:
1. Орхон голын сав газрын нийт
нөөц 1448,0 сая.м3 /жил байдаг
ба сав газрын хэмжээнд нөөцийг
тогтоосон усны 17 орд байна.
2. Чулуут голын сав газрын нийт нөөц 106,4 сая.м3 /жил байдаг
ба Өндөр-Улаан сумын төвийн орчим бага хэмжээний нөөцтөй ордыг тогтоосон байна.
Улсын хэмжээнд 2014 оны 12-р
сарын байдлаар газрын доорх усны нөөцийг тогтоосон 278 орд бүртгэгджээ.
Архангай аймагт газрын доорх ус ашиглагч 313 аж ахуй нэгж
байгууллага байдаг.
Ус нь төрийн өмч юм. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын
газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг төлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй хяналтгүй,
хамгаалалтгүй хашаандаа худаг гаргах явдалд хяналт тавих шаардлагатай байна
гэдгийг мэргэжлийн байгууллагын зүгээс хэлж байлаа.
Газрын доорх усыг хөрсний ба
гүний ус гэж хуваадаг. Газар дээр буусан хурын ус хөрсөнд нэвчин улмаар газар
доорх усны нөөцийг тэтгэнэ. Газрын гадаргуугаас тодорхой гүнд хөдөлгөөнтэй ба
хөдөлгөөнгүй хэлбэрээр голын болон чулуулгийн ан цавд байгаа усыг гүний ус гэнэ.
Газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр юм. Нийгэм
эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний
боломжоос шууд хамаардаг. Гадаргын ус байхгүй газруудад малчид худгаас усаа авч
ашигладаг, мөн газар тариалангийн усалгаанд, уул уурхай болон үйлдвэрүүд нь үйл
ажиллагаандаа газрын доорх усыг өргөнөөр ашиглаж байна. Газрын доорх ус чанарын
хувьд ч ундны усны баталгаатай эх үүсвэр болдог. Газрын доорх ус нь найрлага, чанарын хувьд харьцангуй тогтвортой,
эрдэсжилт сайн, бохирдохдоо удаан боловч нэгэнт бохирдсон бол цэвэршүүлэхэд
бэрхшээлтэй буюу бараг боломжгүй байдаг байна. Улирал, улирлаар усны түвшин, чанар өөрчлөгдөж байдгийг
Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн хэлж байв.