Хангайн бүсийн тулгуур төв, нийслэлийн баримжаатай хөгжих шинэ Хархорин хотыг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-28 15:05:50
Архангай /МОНЦАМЭ/. Орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад бүсийн тулгуур төвүүдийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн Архангай аймгийн Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв, нийслэлийн баримжаатай хөгжих шинэ Хархорин хотыг байгуулна хэмээн "Алсын хараа 2050" бодлогын баримт бичигт тусгасан.
"Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотыг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх ирээдүйн төлөв, архитектур, хот төвөвлөлт"-ийн баримт бичгийг "Орхоны хөндийд 1.2 сая хүн амтай, 120 мянг.га эдэлбэр газар бүхий, 10 дүүрэг, Хархорум, Хотонт, Өгийнуур, Хашаат хаяа төвүүдтэй талын хотын ерөнхий төлөв"-ийг 2012 онд 600 гаруй хуудас зураг, тайлбартайгаар төслийн баг боловсруулсныг БХБЯамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн байдаг байна.
"Алсын хараа 2050"-ын I үе шатад болох 2021-2030 онд "Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлийг сонгож, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ".
Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, хаврын чуулганаар тогтоолын төслийг батлуулахаар төлөвлөсөн тухай УИХ-ын гишүүн,Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатын ажлын албанаас мэдээллээ.
関連ニュース