“Тектоник их хагарлаар ундаалсан Өгий далай" ном хэвлэгдэн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-30 17:29:21
Архангай /МОНЦАМЭ/. Орхоны хөндий, Өгий нуурын сав газрын усны болон усан орчны экосистемийн урт хугацааны цогц судалгааны үр дүнг нэгтгэсэн судалгаа шинжилгээний бүтээл “Тектоник их хагарлаар ундаалсан Өгий далай" ном хэвлэгдэн гарчээ. 
Уг бүтээл нь Өгий нуур, Орхоны хөндийн физик газарзүйн онцлог, Өгий нуурын гидрологи, гидрогеологи, экосистемийн өнөөгийн төлөв байдал, усны гидробиологи, микробиологи зэрэг өргөн агуулгатай, зургаан бүлэгтэй ном юм.
Тайвань-Монголын хамтарсан ШУТИС, МУИС, Тайванийн үндэсний их сургуулийн судалгааны төслийн баг, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид олон талт хамтын ажиллагаагаар Өгий нуурыг судалгааны жишиг нуур болгохоор сонгон удаа дараагийн төсөл, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн ийнхүү ном болгожээ.
Орхон-Чулуут голын сав газрын захиргааны харьяа Өгийнуур сумын Мэдээлэл сурталчилгааны төв нь судлаачдыг материаллаг баазаар хангаж ажилласан байна. Тэрчлэн энэ төвийн Нуурын экосистемийн үнэлгээ, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа тус судалгаанд оролцжээ. Тэрээр Өгий нуурын бохирдлыг бууруулах арга зам” гэсэн сэдвээр ШУТИС-ийн ХШУСургуульд 2021 онд магистрын зэрэг хамгаалсан тухай мэдээг Архангай медиа группийн Өгийнуур сум дахь сурвалжлагч Д.Оюунбаатар мэдээллээ.
関連ニュース