Афганистаны нийслэлд хүчтэй дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-01 09:48:24

КАБУЛ. /Xinhua/. Афганистаны нийслэл Кабул хотод хүчтэй дэлбэрэлт болжээ.

Гэрчийн хэлснээр, орон нутгийн цагаар даваа гарагийн 01:25 цагийн үед тус хот даяар хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.

Гадаадын гэрээт ажилчид байрладаг “North Gate” зочид буудлын хажууд ачааны машин дэлбэрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Уг дэлбэрэлтийг лалын босогчдын “Талибан” хөдөлгөөнийнхөн үйлдсэн аж.

Дэлбэрэлтийн улмаас хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байхгүй байна. Харин дэлбэрэлтийн улмаас Кабулын хотын зарим хэсэгт гэрэл цахилгаан түр хугацаагаар тасарчээ.

Мөн дэлбэрэлт болсон газарт буун дуу сонсогдсон байна.

“North Gate” нь харуул хамгаалалтай чангатай зочид буудал ажээ. Гурван жилийн өмнө тус зочид буудал руу босогчид халдаж байсан аж.

Өнгөрсөн долоо хоногт Кабулд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой хоёр амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 80 гаруй хүн амь үрэгдэж, 230 гаруй хүн шархадсан билээ.

Г.Доржханд

 

関連ニュース