Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 991 шалгуулагч бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтын энэ оны бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 15-нд эхэлж, 4 дүгээр сарын 15-нд дууссан. Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөөр 991 шалгуулагч бүртгүүлжээ. Үүний 856 нь энэ оны төгсөгч, 126 нь өмнөх оны төгсөгчид байна. Эдгээр шалгуулагчдыг хичээл сонголт тус бүрээр авч үзвэл:
1. Математик-518
2. Нийгэм судлал-456
3. Англи хэл-389
4. Хими-231
5. Биологи-231
6. Физик-194
7. Монгол хэл-227
8. Газарзүй-18
9. Монгол улсын түүх-17
10. Орос хэл-3
12-р ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны газраас Сорил-2-ыг зохион байгуулахад 12-р ангийн сурагчид 10 хичээлээр давхардсан тоогоор 2174 удаагийн шалгалтад орсон байна.