Архангайд тариалалт 75 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-07 15:54:18

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2022 онд газар тариалангийн үйлдвэрлэл төмс 275 га, хүнсний ногоо 166 га, жимс жимсгэнэ 80 га, малын тэжээл 4100 га, тосны ургамал 600 га талбайд тариалахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар улаанбуудай 9000 га, арвай 50 га, хошуу будаа 120 га, тосны ургамал 230 га, малын тэжээл 400 га, хүнсний ногоо 110 га, төмс 208 га-д тариалж, тариалалт 75 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд улаанбуудай тариалдаг 40 орчим иргэн, ААН, хүнсний ногоо тариалдаг  600 гаруй иргэн байдаг байна. Энэ жил Архангай аймаг 17000 га талбайд үр тариална. 

関連ニュース