Архангайд төл мал 96 хувьтай бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-08 14:39:22
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 2.4 сая толгой хээлтэгч мал тоолуулснаас 2.1 сая толгой мал төллөнө. Өнөөдрийн байдлаар хээлтэгч малын 90.1 хувь буюу 1.9 сая толгой хээлтэгч мал төллөж, 1.8 сая толгой төл мал 96 хувьтай бойжиж байна.
Төллөсөн хээлтэгч малын тухайд ингэний 78.9 хувь, гүүний 66 хувь, үнээний 70.5 хувь, хонины 96.4 хувь, ямааны 92.1 хувь нийт бог малын хээлтэгчийн 95, бод малын хээлтэгчийн 69.2 хувь нь төллөсөн байна.
2021 онд нийт гарсан төлийн 5.7 хувь нь хорогдож, 94 хувьтай бойжиж байсан бол энэ оны гарсан төлийн 3.2 хувь нь хорогджээ.
Аймгийн хэмжээнд 5.5 сая толгой мал тоолуулснаас нийт мал сүргийн 0.5 хувь буюу 30174 толгой мал хорогдсон нь өмнөх оныхоос 1.2 хувиар бага ажээ.
関連ニュース