АРХАНГАЙ: Жуулчны баазуудад холер өвчний вибрион илрүүлэх шинжилгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Цэнхэр сумын таван жуулчны баазад холер өвчний вибрион илрүүлэх хяналтын шинжилгээг хийжээ. Шинжилгээгээр дээжилсэн 186 сорьцыг нян харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холерын вибрион илрээгүй байна. Энэхүү шинжилгээг жил бүр хийдэг ба жуулчны баазуудын ажилчдад холер өвчний талаар мэдээлэл хийж, зөвлөмж тараан сурталчилсан байна.
Дээрх шинжилгээг байгууллагын зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний 2022 оны календарчилсан төлөвлгөөний дагуу хийсэн байна.