Майкл Фелпс Олимпын наадмаас 23 дахь алтаа авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. АНУ-ын алдар тамирчин Майкл Фелпс “Рио-2016” наадмын эрэгтэйчүүдийн 4x100 метрийн холимог буухиа төрөлд багаараа түрүүлснээр Олимпын 23 дахь алтан медалиа хүртжээ.
Тэрбээр энэ төрөлд Райан Мерфи, Коди Миллер, Натан Адриан нарын хамт бусад багийн эсрэг өрсөлдөж, 3 минут 27.95 секундын амжилттай барианд орсноор Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, “Рио-2016” наадмаас тав дахь алтан медалиа хүртсэн байна.
Харин энэ төрөлд Их Британийн тамирчид Америкийн тамирчдаас 2.71 секундын хойно орж, мөнгөн медаль хүртсэн бол Австралийн тамирчид гуравдугаар байрт оржээ.
Д.Нямтулга