МАГАТЭ-гийн шинжээчдийн баг Украиныг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-30 09:14:41

ВЕНА. /France24/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ тэргүүн Рафаэль Гросси Украины “Запорожье” атомын цахилгаан станцыг шалгахаар замдаа гарсан талаараа мэдэгджээ.


“МАГАТЭ-гийн шинжээчдийн баг “Запорожье” станцыг шалгахаар замдаа гарлаа” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа жиргээд, Европын хамгийн том атомын цахилгаан станцад “энэ долоо хоногийн сүүлээр” очно гэж нийтэлсэн байна.


Р.Гросси “цөмийн аюулын бодит эрсдэл”-ийн талаар анхааруулахын сацуу уг станцад шалгалт хийх боломж бүрдүүлэхийн тулд олон сарын турш хэлэлцээ өрнүүлсэн юм.


Украины реакторуудын зургаа нь байдаг “Запорожье” станц нь Оросын цэргийн довтолгоо эхэлснээс хойш тун удалгүй Оросын цэргүүдийн хяналтад орсон бөгөөд түүнээс хойш галын шугамд байсаар байна. 

関連ニュース