Бразил хөлбөмбөгөөр анх удаагаа Олимпын аварга болов
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Риогийн Олимпын наадмыг зохион байгуулагч Бразилын баг эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд Германыг торгуулийн цохилтоор хожсоноор Олимпын аварга боллоо.
Бразил хөлбөмбөгөөр Олимпоос анх удаагаа алтан медаль хүртэж байгаа нь энэ юм.
Өчигдөр орой болсон аваргын төлөөх тоглолтын нэмэлт цаг 1:1 онооны харьцаатайгаар өндөрлөснөөр торгуулийн цохилт цохиж, Бразил 5:4 онооны харьцаатайгаар Германыг хожсон байна.
Хожлын гоолыг довтлогч Неймар оруулжээ.
Харин Нигери улсын баг Олимпын хүрэл медаль хүртжээ.
Г.Доржханд