"Рио-2016"-гийн нийт тасалбарын 90 гаруй хувь борлуулагдсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-22 14:22:01

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Риогийн Олимпын нийт тасалбарын 90 гаруй хувь борлуулагдсан гэж Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ мэдэгдлээ.

ОУОХ-ны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн бямба гараг гэхэд 6 сая гаруй тасалбар буюу нийт тасалбарын 91 орчим хувийг борлуулсан байжээ.

Мөн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд өдөрт 490 мянга хүртэлх тооны хүн очиж байсан гэсэн тооцоог тэд гаргасан байна.

Түүнчлэн телевиз болон интернэтээр уг Олимпын наадмыг нийтдээ 350 мянга орчим цаг шууд дамжуулжээ. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт төдийгүй “Лондон-2012”-ынхоос 200 мянга гаруй цагаар өндөр үзүүлэлт гэнэ.

Г.Доржханд

関連ニュース