ӨМНӨГОВЬ: “Хүрэл тогоот-2022” эрдэм шинжилгээний хурал анх удаа Өмнөговь аймагт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. "Хүрэл тогоот-2022” эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай боллоо. Тус хурлыг 18 дахь жилдээ зохиож байгаа юм. Сүүлийн хоёр жилийн эрдэм шинжилгээний хурлыг Өмнөговь аймгийн Засаг дарга ивээн тэтгэж оролцож байна.
Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг. Тухайн хурлын гол зорилт агуулга нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг. Тиймээс уул уурхай дагасан нөлөөллийн олон талт байдал, үйлдвэр үйлчилгээ эрчимтэй хөгжиж байгаа бүс нутгийн хувьд Өмнөговь аймагт тулгамдаж асуудлаар эрдэмтэн судлаачдын хурал хэлэлцүүлгийг зохион явуулж гарсан үр дүнг бодит үйл ажиллагаа болгох зорилгоор Өмнөговь аймагт зохион явууллаа.
Хэлэлцүүлэгт судлаачид илтгэл тавихаас гадна Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх оролцож орон нутагт байгаль орчны талаар тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө.
Эрдэм шинжилгээний хуралд нийт 40 гаруй хүн хамрагдаж “Уул уурхайн бүс нутгийн усны чанарын асуудал,
технологийн шийдэл” сэдвийн хүрээнд шилдэг илтгэлүүдийг дүгнэн шагналаа гардан авлаа.
Уламжлал болгон зохион явуулдаг "Хүрэл тогоот-2022” эрдэм
шинжилгээний хурлын шилдэг илтгэлийн уралдааны 2-р байрын шагналыг Өмнөговь
аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зарлаж шагналыг 1000 ам.доллар байхаар
төлөвлөсөн байна.