“Лалын улс”-д үнэнч босогчид Нигерид халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-05 11:13:41

МОСКВА. /RIA Novosti/. Нигери улсын нийслэл хотын ойролцоо үйлдсэн цуврал халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнч босогчид хүлээжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой Абужи хотоос холгүй хоёр халдлага үйлдсэн байна. Цагдаагийн хэсэг болон автобусны зогсоолд дэлбэлэлт үйлдсэний улмаас 15 хүн амиа алдаж, 41 хүн шархадсан байна.

Террорист “Лалын улс” бүлэглэл нь дэлхий нийтэд учирч буй гол аюулуудын нэг болоод байгаа билээ. Гурван жилийн хугацаанд террористууд Ирак, Сирид томоохон газар нутгийг эзлэн авсан юм. Үүнээс гадна, тэд Хойд Африкийн орнуудад, тухайлбал, Ливид нөлөөгөө тогтоохыг оролдож байна.

Тус бүлэглэлтэй тэмцэх эвслийн орнуудад Нигери улс, мөн Тунис болон Малайз нэгдсэнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урьд нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр зохион байгуулсан терроризмтой тэмцэх асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

Д.Жаргал

関連ニュース
コメント