КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-12-09 12:24:21

ДОХА. /Xinhua/. Бразилын шигшээ баг “Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТшөвгийн наймын тоглолтод учраа таарсан Хорватын багийн эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй гэж Бразилын багийн хамгаалагч Данило хэлжээ.


“Хорватын эсрэг тоглолтдоо бид шигшээ багийнхаа энэ ДАШТ дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэх хэрэгтэй. Өмнөх ДАШТ-д хорватчууд шувтаргын тоглолтод шалгарсан, тэд ялах хүсэл эрмэлзэлтэй сайн тоглогчдын бүрэлдэхүүнтэй. Тэднийг ялах ганцхан арга бол бүх хүчин чадлаа дайчлах юм” гэж Данило хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.


Тэрбээр мөн “G” хэсгийн хоёр дахь буюу Швейцарын шигшээ багийн эсрэг тоглолтын үеэр гэмтэл авсан Ювентус клубийн тамирчин Алекс Сандро баасан гаргийн тоглолтоос өмнө эдгэрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Сандро тоглох боломжгүй болсон тохиолдолд Данило зүүн жигүүрийн хамгаалалтад тоглож чадна хэмээн ярилаа.

関連ニュース