Афганистанд эсэргүүцлийн жагсаал өрнөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-23 09:56:53

КАБУЛ. /NHK/. “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглосон нь Афганистанд эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж, олон улсын шүүмжлэлд өртөөд байна.


Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Кабул хот дахь нэгэн их сургуулийн гадна пүрэв гарагт олон арван эмэгтэйчүүд эрх чөлөө, эрх тэгш байдлыг хангахыг уриалан жагсжээ.


Мөн баруун нутгийн Тахар, Зүүн нутгийн Нангархар мужуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна.


“Талибан” эмэгтэй оюутнуудыг улсын болон хувийн сургууль руу нэвтрэхийг дараагийн мэдэгдэл гарах хүртэл хориглож байгаагаа пүрэв гарагт мэдэгджээ.


Өнгөрсөн оны наймдугаар сард засгийн эрхийг эргэн авсныхаа дараа тус хөдөлгөөн охидыг дунд, ахлах сургуульд суралцахыг хориглоод байсан юм.


“Талибан”-ы шийдвэр дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, НҮБ шийдвэрээ нэн даруй цуцлахыг тус хөдөлгөөнд уриалаад байна.

関連ニュース