Марокко ОУХБХ-ны чансааны 11 дүгээрт бичигдэж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС. /Xinhua/. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ пүрэв гарагт танилцуулсан шинэчилсэн чансааны жагсаалтад Мароккогийн шигшээ баг 22 дугаар байраас ахиж 11 дүгээрт бичигдэж эхэлжээ.
Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний /ДАШТ/
хагас шигшээд шалгарсан анхны Африкийн
баг болсон “Atlas Lions” ДАШТ-ий
хагас шигшээ тоглолтод Францын шигшээ багт 2-0 оноогоор ялагдаж, хүрэл медалийн
төлөөх тоглолтод хорватчуудад 2-1 харьцаагаар хожигдсон юм.
Марокко өдгөө Африкийн
хамгийн өндөр чансаатай баг болж, Сенегал (19), Тунис (30), Камерун (33),
Нигерийн (35) баг тамирчдыг түүчээлж байна.
Бразилын хувьд
энэ оны хоёрдугаар сараас хойш дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол
Аргентин, Франц, Бельги, Англи удаалж байна.
Эдгээрийн араас
Нидерланд, Хорват, Итали, Португал, Испанийн шигшээ багууд эхний 10-т бичигдэж
байна.