“Tesla” Хятадад “Model Y” автомашиныхаа үнийг нэмжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-10 16:37:12

ШАНХАЙ. /CNBC/. Америкийн “Tesla” компани энэ оны эхээр цахилгаан хөдөлгүүрт автомашинуудынхаа үнийг бууруулсны дараа эрэлт ихээхэн нэмэгдсэн тул Хятадад “Model Y” загварынхаа үнийг 0.8 хувиар нэмж, 261900 юань /38 577 ам.доллар/ болгожээ.


Tesla” компанийн цахим хуудсанд өнөөдөр нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, Хятадад “Model Y” автомашины ардаа хөтлөгчтэй загварын үнийг 259900 юаниас 2000 юаниар нэмэгдүүлсэн байна.


АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани үнийг бууруулснаас үүдэн огцом нэмэгдээд буй эрэлтийг хангахын тулд Шанхай дахь үйлдвэрлэлээ ирэх хоёр сарын хугацаанд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж “Reuters” агентлагт өмнө нь мэдээлж байсан юм.


Хятадын цахилгаан автомашины зах зээлд “Tesla” компанийн эзлэх хувь 12 дугаар сард 9 хувь байсан бол нэгдүгээр сард 12.5 хувь болж өссөн гэсэн тооцоог “Reuters” салбарын мэдээлэлд тулгуурлан гаргажээ. Tesla” компани “Model Y” автомашины бусад загвар болон “Model 3 автомашины үнийг хэвээр үлдээсэн байна.


Д. Амартуяа

関連ニュース