“Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын уулзалт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-02-26 12:30:44

БЕНГАЛУРУ. /Reuters/. Энэтхэгийн өмнөд нутгийн Бенгалуру хотноо болсон “Хорийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалт бямба гарагт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөжээ.


“Хорийн бүлэг”-ийг даргалж буй Энэтхэгт Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалт хоёр өдөр үргэлжилсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Хорийн бүлэг”-ийн ихэнх орон Украин дахь дайнд Оросыг зэмлэн буруушаасан ч Орос, Хятадын төлөөлөгчид өөр байр суурьтай байжээ.


Энэхүү уулзалт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш дөрөв дэх удаагаа хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөж буй нь энэ болж байна. Орос Украин руу довтолсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч “Хорийн бүлэг”-ийн орнууд олон улсын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх талаар ийнхүү дахин зөвшилцөлд хүрч чадаагүй байна. 

関連ニュース