Илон Маск дэлхийн хамгийн баян хүн цолоо эргүүлэн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн, “Twitter” компанийн эзэн Илон Маск “Bloomberg” агентлагаас гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлж эхэлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, И.Маскийн хөрөнгө 187.1 тэрбум ам.доллар болсон байна.
Тэрбээр 185.3
тэрбум ам.долларын хөрөнгөтэй LVMH (Louis Vuitton Moet Hennessy) компанийн ерөнхийлөгч Бернар Арног гүйцэн түрүүлж дэлхийн хамгийн баян хүний цолоо эргүүлэн авчээ.
“Tesla” компанийн хувьцааны үнэ 70 орчим хувиар өсөж, И.Маскийн хөрөнгийн хэмжээ нэмэгджээ. Цахилгаан машиныхаа үнийг буулгасны дараа эрэлт нэмэгдсэн нь тэрбумтны хөрөнгийн хэмжээ өсөхөд мөн нөлөөлсөн байна.