Израилд шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал ес дэх долоо хоногтоо үргэлжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-03-05 11:08:59

ТЕЛЬ-АВИВ. /АР/. Засгийн газрынхаа шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Израилын хотуудад ес дэх долоо хоногтоо үргэлжилжээ. 


Эсэргүүцлийн жагсаал Тель-Авив, Иерусалим болон Кармиэл хотод болсон байна. Жагсагчид Израилын Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарласан хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм.


Өмнөх эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөж эмх замбараагүй байдал үүсэж байсантай харьцуулахад бямба гаргийн жагсаал тайван болсон гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 


Хэрэв Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газраас санал болгож буй дээрх хуулийн төсөл батлагдвал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эсрэг шийдвэр гаргах Дээд шүүхийн эрх хязгаарлагдаж, хууль тогтоогчид шүүгчдийг томилоход шийдвэрлэх эрх мэдэлтэй болох юм.

関連ニュース