Украин ДНБ-ий өсөлтийн төсөөллөө бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-07 08:23:06

КИЕВ. /Reuters/. Украины Эдийн засгийн яам 2023 оны дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтийн төсөөллөө 1 хувьд хүргэж бууруулсан талаар “Interfax-Ukraine” агентлаг тус яамны дэд сайдын хэлснийг эш татан даваа гарагт мэдээлжээ. 


Эдийн засгийн яам өнгөрсөн онд ойролцоогоор гуравны нэгээр агшсан эдийн засгаа энэ онд 3.2 хувиар тэлнэ гэж өмнө нь таамаглаж байсан юм.


Харин Эдийн засгийн дэд сайд Алексей Соболев даваа гарагт Киев хотноо болсон Эдийн засгийн стратегийн төвийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэхдээ, шинэ төсөөллийг байлдааны ажиллагаа энэ оны дунд үеэс цааш үргэлжилнэ гэсэн үнэлгээ дүгнэлтэд тулгуурлан гаргасан гэдгийг онцолсон байна.


Тэрбээр мөн өнгөрсөн онд 26.6 хувьд хүрсэн инфляц энэ онд 24 хувьд хүрч буурна хэмээн төсөөлж байгааг “Interfax” агентлаг уламжилжээ. Эдийн засгийн яам “Interfax”-ын мэдээний талаар тодруулах “Reuters” агентлагийн асуултад одоогоор хараахан хариу өгөөгүй байна. 

関連ニュース