ТӨВ: Нийтийн өмчийг хамгаалах талаар ЕБС-ийн сурагчдад хичээл оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-13 16:29:59

Зуунмод /МОНЦАМЭ/ “Цэмцгэр Зуунмод-Хотын соёл” нийтийн өмч сэдвээр 4 дүгээр Ясарын 12-ны өдөр ерөнхий боловсролын сургуулиудад 4-12 дугаар ангийн нийт 3500 сурагчид хичээл оров. Тус хичээлийг Зуунмод сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, харьяа багийнхан болон байгууллагуудын удирдлагууд анги бүрт хуваарилагдан нэгэн зэрэг ярилцлага хэлбэрээр орсон байна.



Хичээлийн зорилго нь хүүхдүүдэд нийтийн өмч хөрөнгө, түүний ашиглалт хамгаалалтын талаар мэдлэг өгөх, одоо байгаа нөхцөл байдлыг танилцуулан, цаашид нийтийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалах хандлагыг нэмэгдүүлэх юм.


Уг хичээлийн талаар сурагчдаас сэтгэгдлийг тодруулбал,

Хүмүүн Цогцолбор ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Ц.Итгэлмөнх: Өнөөдөр Зуунмод хотын соёл болон нийтийн өмч, хувийн өмчийн талаар ярилцлаа. Эх дэлхий бол бидний гэр орон ийм болохоор гэрийнхээ тавилгыг эвдэлдэггүй шиг нийтийн өмч болох хашаа хороо, тоглоом, спортын нээлттэй талбай, тарьж ургуулж байгаа моддыг хайрлан хамгаалж эвдэж сүйтгэхгүй байх нь зөв юм байна гэдгийг ойлгож авлаа.


Хүмүүн Цогцолбор сургуулийн сурагч Н.Мөнхцэцэг: "Өнөөдөр мэргэжилтнүүд ирж нийтийн соёлын талаар мэдээллийг өгч нээлттэй ярилцлаа. Нийтийн өмчид ч гэсэн өөрийн мэт хандвал илүү өнгөлөг, илүү цэвэр сайхан орчинд амьдрах боломжтой гэдгийг ойлгож авлаа. Цаашдаа хүүхэд бүр амьдарч байгаа орчноо хайрлан хамгаалж чадвал ирээдүйд бид соёлтой хотын эзэд болох боломжтой юм байна гэж бодлоо. Бас энэ төрлийн хичээлийг бидний үеийнхэнд орж байгаа нь цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Учир нь бидэнд багаас нь хогоо ил задгай хаяхдаа хүртэл эмзэглэдэг, ичдэг сэтгэлийг суулгаж өгч байна" гэв. 




関連ニュース