ТӨВ: “Алтан намар-2025” үзэсгэлэн худалдааны шилдгүүдээ шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-06 20:19:34

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Бизнесийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд “Алтан намар-2025” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.  


Нийт ургацаар Жаргалант сумын хамт олон 5674 га талбайд тариалж 25964.4 тн ургац хураан авч тэргүүлсэн бол улаанбуудайн нэгжийн ургацаар Архуст сумын хамт олон 2295 га талбайд улаанбуудай тариалж 2671 тн буюу нэгжээс 11.6 цн ургац хураан авч тэргүүлжээ.


Таримал тэжээлийн нэгжийн ургацаар Мөнгөнморьт сумын хамт олон 1100 га талбайд тариалж 2772 тн буюу нэгжээс 25.2 цн ургац хураан авчээ.


Хүнсний ногооны нэгжийн ургацаар Борнуур сумын хамт олон 239.5 га талбайд хүнсний ногоо тариалж 8845.3 тн буюу нэгжээс 260.5 цн ургац хураан авч тэргүүлсэн байна.


Төмсний нэгжийн ургацаар Цээл сумын хамт олон 164 га талбайд төмс тариалж 5557 тн буюу нэгжээс 195.5 цн ургац хураан авч тэргүүлжээ.


Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлээс Баянчандмань сумын хамт олон 1.15 га талбайд үйлдвэрлэл эрхэлж 94.2 тн ургац хураан авч тэргүүлж, улаанбуудайн нэгжийн ургацаар Эрдэнэсант сумын “Мөнх баянбуудай” ХХК-ийн хамт олон 258 га талбайд улаанбуудай тариалж 450 тн буюу нэгжээс 18 цн ургац хураан авч тэргүүлсэн байна.


Таримал тэжээлийн нэгжийн ургацаар Эрдэнэ сумын “Шим агро” ХХК-ийн хамт олон 45 га талбайд тариалж, 1800 тн буюу нэгжээс 40 цн ургац хураан авч тэргүүлсэн бол төмсний нэгжийн ургацаар Батсүмбэр сумын “Агро альфа” ХХК-ийн хамт олон 53 га талбайд төмс тариалж, 1696 тн буюу нэгжээс 320 цн ургац хураан авсан тэргүүлжээ.


Хүнсний ногооны нэгжийн ургацаар Цээл сумын “Жаврай үр” компанийн хамт олон 174.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 4088 тн буюу нэгжээс 234 цн ургац хураан авч тэргүүлсэн бол хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн нийт ургацаар Баянчандмань сумын “Нэйшнэл бизнес маркет” компанийн хамт олон 2800 м.кв талбайд хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл эрхэлж 80 тн ургац хураан авч тэргүүлсэн байна.


Хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон шилдэг сумаар Цээл сум шалгарлаа.

 

関連ニュース