ӨМНӨГОВЬ: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд сумын иргэд идэвхтэй хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган, Сэврэй сумын иргэд, алба хаагч, хүүхэд залуус 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд бүх нийтээр мод тарих ажлыг орон нутагтаа зохион байгууллаа.
Сэврэй сум бүх нийтийн
мод тарих өдрөөр иргэдийнхээ тоогоор мод тарихыг
уриалсан бөгөөд 5 га талбайд төрийн болон орон
нутгийн өмчит байгууллага, иргэд, ахмадын холбоо, хувиараа
бизнес эрхлэгчид, ЕБС-ийн 4 дүгээр
ангиас дээш ангийн сурагчид нийт 420 гаруй хүн
хамрагдан 8 нэр төрлийн модыг тариалж, усалгаа арчилгаа, хамгаалалт хариуцсан
хоёр хүнд хүлээлгэн өгчээ.
Харин Булган сум “Ногоон Булган”
уриан дор сумын урд талбайд мод тарих ажлыг зохион
байгууллаа. Сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, багш
ажилчид, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж
байгууллага, иргэд зэрэг 400 гаруй иргэн хамрагдаж нийт 2350 мод тарьсан байна.
Тарьц
суулгацын зардлыг Өмнөговь аймгийн ЗДТГ болон БОАЖГ-аас шийдвэрлэж
өгчээ.