АРХАНГАЙ: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд захирал, суурин төлөөлөгч нар Архангай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-11 14:22:06

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Кристоф Бауэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Илейн Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс НҮБ-тай байгуулсан санамж бичигт өөрчлөлт оруулах, жендэрийн тэгш байдал, хүний нөөцийг чадавхжуулах, нүүдлийн соёлд тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудад хамтран ажиллах санал тавилаа. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийн зүгээс аймгийн Засаг даргын гаргасан санал санаачилгыг дэмжиж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Архангай аймагт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Архангай аймагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 6 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

НҮБХХ, Архангай аймгийн ЗДТГ Тогтвортой хөгжлийн зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийн зорилтуудыг үндэслэн аймгийн түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Мөн  “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь-ENSURE", “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь”, “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь”, “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Монгол дахь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Гэр ба Байгаль (G&N)" схем зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

関連ニュース