ХОВД: Эрчим хүчний хэрэглэгчдэд зориулсан аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх болсон. "Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн тухайд өнөөдрийн байдлаар 16 мянган хэрэглэгчид хүрч үйлчилж байна.
Тус байгууллага нь сүүлийн 5 жилд 47 сая кВт цаг цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд түгээсэн бол 2022 онд 81 сая кВт цаг эрчим хүч түгээж байжээ. Харин 2023 онд 133 сая кВт цаг эрчим хүч түгээх зорилттой ажиллаж байна.
Тус
хамт олон Ховд аймагт
хэрэгжиж буй "Эрсдэлгүй зун" аяны
үйл ажиллагаатай уялдуулан “Хэрэглэгч танаа” сэдэвт нэг сарын аян зохион
байгуулахаар болжээ.
Өнөөдөр
аяны хүрээнд Жаргалант сумын удирдлага
болон багийн Засаг дарга, нийгмийн ажилтан,
иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эрчим хүчний
хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх зорилготой "Хэрэглэгч танаа" аяны үйл
ажиллагаа, зорилго, зорилтыг танилцууллаа.
Мөн
энэ зун цахилгааны шугам, тоноглол, бусад
хэрэгслийн эвдрэл, гэмтлээс үүдэлтэй гал түймрийн гаралт нэмэгдэж болзошгүй байгаа учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
галын аюулгүй байдлыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж танилцуулж байна.
Одоогийн
байдлаар Ховд аймгийн төвд амьдарч
буй гэр
хорооллын айл өрхүүдийн 70 гаруй хувьд нь ухаалаг тоолуур суурилуулсан. Эдгээр ухаалаг
тоолуурын хайрцаг, гэр,
байшин руу татсан оруулгын утсанд үзлэг шалгалт хийх, гарсан зөрчлийг арилгах,
иргэдэд зөвлөмж түгээх зэрэг ажлыг цаашид аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дээрх
ажлын үр дүнд цахилгаанаас үүдэлтэй
гэмтэл, саатлын тоо буурах, иргэд эрчим хүчний хэмнэлт, хууль эрх зүйн орчны
талаар тодорхой ойлголт,
мэдээлэлтэй болох юм.