АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 566.1 мянган толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-26 16:03:38

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний малын 9.6 хувь буюу нийт 566.1 мянган толгой мал хорогджээ.

 

Оны эхний том малын хорогдолд эзлэх хувийг төрлөөр нь авч үзвэл тэмээний 3.4 хувь, адууны 8.4 хувь, үхрийн 9.0 хувь, хонины 8.9 хувь, ямааны 11.7 хувь хорогдсон байна. 

 

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд том малын хорогдол 17 дахин нэмэгдсэн нь энэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрч малын мялзан өвчин гарснаас шалтгаалсан байна.

 

Эрдэнэбулган, Батцэнгэл, Жаргалант, Ихтамир, Чулуут, Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Хайрхан, Эрдэнэмандал сумын оны эхний малын 5.2-19.4 хувь, Хашаат, Цахир, Цэцэрлэг сумын оны эхний малын 3.2-4.4 хувь нь хорогдсон  байна.

関連ニュース