ДОРНОГОВЬ: Хүүхдийн парк байгуулах ажил 90 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын наймдугаар баг төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн парк байгуулах ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Хүүхдийн паркад шаардлагатай тоглоомууд, алсыг харагч, морин тойруулга гээд хүүхэд багачуудын дуртай
олон төрлийн тоглоомыг гүйцэтгэгч "Дэлгэр
баясах” ХХК, туслан
гүйцэтгэгч "Энержи Парагон"
ХХК суурилуулж дуусчээ.
Энэ зун Сайншанд хотын хүүхэд багачууд шинээр баригдсан хүүхдийн паркад чөлөөт
цагаа өнгөрөөж нарлан суух, тоглож наадах боломжтой болно.