АРХАНГАЙ: ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нарыг урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай
аймгийн хэмжээнд ЭЕШ-д 891 шалгуулагч 2359 шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 92 хувийн ирцтэй
оролцсон.
ЭЕШ-д 750 онооноос дээш үнэлэгдсэн сурагч,
бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнадаг бөгөөд
энэхүү болзлыг нийт 11 сурагч хангасан. Өнөөдөр багш
сурагчийг нийт 5.4 сая төгрөгөөр шагнаж, урамшууллаа.
Нэрийг дурдвал:
-Эрдэнэбулган сумын 1 сургуулийн багш А.Гантулга, бэлтгэсэн
сурагчид М.Хунцэнгэл /800/, Э.Болоржин/800/
-Жаргалант сумын ЕБС-ийн багш Б.Донжалам, бэлтгэсэн сурагч
Д.Шинэцэцэг /800/
-Эрдэнэбулган сумын 2 сургуулийн багш М.Гантулга, бэлтгэсэн
сурагч Ш.Ганхөлөг /800/
-Эрдэнэбулган сумын 1 сургуулийн багш Д.Лхагважаргал, бэлтгэсэн
сурагч Ч.Пүрэвсүрэн /795/
-Эрдэнэбулган сумын 2 сургуулийн багш М.Гантулга, бэлтгэсэн
сурагч М.Жавзан /781/
-Батцэнгэл сумын ЕБС-ийн багш Ц.Алтанчимэг, бэлтгэсэн сурагч
Б.Бямбадулам /757/
-Ихтамир сумын ЕБС-ийн багш Д.Шинэзаяа, бэлтгэсэн сурагч
А.Нандинцэцэг /756/
-Хотонт сумын ЕБС-ийн багш Д.Ариунзул, бэлтгэсэн сурагч
С.Лхагва-Очир /756/
-Хайрхан сумын ЕБС-ийн багш Д.Дөлгөөнмөрөн, бэлтгэсэн сурагч
Ц.Түмэнжаргал /750/
-Эрдэнэбулган сумын 1 сургуулийн багш Г.Өсөхбаяр, бэлтгэсэн
сурагч Ц.Энхжаргал /750/
Тус аймагт ЭЕШ-ын 10 хичээлийн 8 нь улсын
дунджаас дээгүүр үнэлэгдсэн үзүүлэлттэй байна.