Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-07-20 13:17:24

СИДНЕЙ. /VOA/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өнөөдөр Австрали, Шинэ Зеландад эхэлнэ. 


1991 онд болсон эмэгтэйчүүдийн анхны ДАШТ-д нийт 12 баг оролцож байсан бол 1999 онд 16, 2015 онд 24 болж тус тус өргөжсөн билээ. Харин энэ жил 32 баг өрсөлдөх юм. 


Шинэ Зеланд болон 1995 оны аварга Норвегийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх ДАШТ-ий хэсгийн тоглолт наймдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд плей-офф буюу хасагдах шатны тоглолт 5-нд эхэлнэ. Шувтаргын тоглолтыг “Сидней” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.


Аваргын төлөөх тоглолт ширүүн өрнөх төлөвтэй байна. Дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын шигшээ баг, дэлхийн хошой аварга германчууд, дэлхийн аварга Норвеги, Японы шигшээ багууд, түүнчлэн өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний аварга Английн шигшээ баг, Америкийн цомыг хүртсэн Бразилын баг, Африкийн үндэстнүүдийн цомын эзэн Өмнөд Африкийн шигшээ баг, Азийн цомыг хүртсэн Хятадын шигшээ баг зэрэг шилдэг багууд өрсөлдөнө. 


Дөрвөн жилийн өмнөх тэмцээнтэй харьцуулахад шагналын сан 30 сая ам.доллароос 110 сая ам.доллар болж бараг дөрөв дахин нэмэгдсэн байна. 


Хэсгийн тоглолтын хуваарь

            А хэсэг: Шинэ Зеланд, Норвег, Филиппин, Швейцар

            В хэсэг: Австрали, Ирланд, Нигери, Канад

            C хэсэг: Испани, Коста-Рика, Замби, Япон

            D хэсэг: Англи, Дани, БНХАУ, Хаити

            Е хэсэг: АНУ, Вьетнам, Нидерланд, Португал

            F хэсэг: Франц, Ямайк, Бразил, Панам

            G хэсэг: Швед, ӨАБНУ, Итали, Аргентин

            H хэсэг: Герман, Марокко, Колумби, БНСУ


関連ニュース