"Бяцхан Месси" буюу Жулиа Драгони эмэгтэйчүүдийн ДАШТ-д анхны тоглолтоо хийлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ОКЛАНД. /CNN/.
Даваа гарагт Аргентины эсрэг Италийн шигшээ багийн тоглолтод
16 настай Жулиа Драгони
эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сэтгэлд хоногших дурсамжийг үлдээж чадлаа.
Ж.Драгони 2006 оны 11 дүгээр сарын 7-нд төрсөн бөгөөд "G" хэсгийн тоглолтод Италийн багийн хагас хамгаалагчаар тоглож, тэмцээний түүхэнд Италийг төлөөлөн оролцсон хамгийн залуу тоглогч боллоо. Тэрбээр “FIFA”-гийн мэдээлснээр тус тэмцээнд оролцсон Европын хамгийн залуу хоёр дахь тамирчин юм.
"Бяцхан Месси" гэгддэг Ж.Драгони 16
дугаартай өмгсөл өмсөж ДАШТ-д оролцож байгаа бөгөөд энэ нь түүний насыг илэрхийлж байгаа аж.
Өсвөр насны тамирчин Аргентинтай хийсэн тоглолтод багтаа гол үүрэг
гүйцэтгэсэн юм. Тэрбээр тоглолтын 83 дахь минутад сэлгээнд ортлоо талбайн төвийн эрч хүчтэй, чанартай тоглогч байлаа.
2019 оны шөвгийн наймд шалгарч байсан Италийн баг нь Шинэ Зеландын Окланд хотын Эден Парк цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг хошуучилж, багийн ахлагч, довтлогч Кристиана Гирелли шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж гоол оруулснаар Итали 1:0-ээр хожжээ.