ДОРНОГОВЬ: Төсөл сонгон шалгаруулах дэд хороог байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах дэд хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.
Дорноговь аймагт эрчимжсэн мал аж ахуй, хүлэмж мод үржүүлэг, тоног төхөөрөмж, дөрвөн улирлын хүлэмж, мал эмнэлгийн үйлчилгээний
байр, оёдлын тоног төхөөрөмж хүнсний
зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр жижиг дунд бизнес эрхлэгчид төсөл боловсруулж зарим нь хэрэгжиж байгаа аж.
Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хороо нь 8 хүний бүрэлдэхүүнтэй байх аж.