Усанд сэлэлтийн ДАШТ: Австралийн тамирчин дэлхийн дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ФҮКҮОКА. /espn/. Австралийн тамирчин Молли
О'Каллаган лхагва гарагт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 1 минут 52.85 секундээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн
тогтоолоо.
Өмнөх дээд амжилтыг 2009 онд Италийн алдарт тамирчин Федерика Пеллегрини 1 минут 52.98 секундээр тогтоож байв.
Өдгөө 19 настай
О'Каллаган таван долоо хоногийн өмнө өвдөгний гэмтэл авсан ч дээд амжилт тогтоож чаджээ.
О'Каллаган ням гарагт 400 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон багийнхаа Ариарне Титмусыг сүүлийн 20 метрийн зайд гүйцжээ. А.Титмус 1:53.01 секундээр барианд орсон бол Канадын 16 настай Саммер Макинтош 1:53.65 секундээр хүрэл медаль хүртсэн байна.