Индонез улс шинэ нийслэл байгуулахдаа Хятадтай хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-07-28 14:21:39

ЧЕНДҮ. /NHK/. Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй улсынхаа шинэ нийслэлийг байгуулах төсөлд тус улстай хамтран ажиллахаар тохиролцжээ. 


Жоко Видодо пүрэв гарагт Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Чендү хотод Ши Жиньпинтэй уулзаж хэлэлцээ хийсэн байна.


Индонезын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлснээр, хоёр удирдагч Индонезын нийслэлийг Жакартагаас шилжүүлэх Зүүн Калимантан муж дахь бүтээн байгуулалтын талаар хэлэлцжээ.


Шинэ нийслэл хотыг Нусантара гэж нэрлэх аж. 


БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Ши Жиньпин Жоко Видодод хэлэхдээ, Бээжин шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл,  мөн ухаалаг хотын технологи гэх зэрэг чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэжээ.


Хятад улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Индонез улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд Индонез улсад өндөр хурдны төмөр зам барих төсөл багтжээ.


関連ニュース