Япон улс ОХУ-ын эсрэг авсан автомашины экспортын хоригоо өргөжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы эрх баригчид 1.9 литрээс дээш багтаамжтай, бензин болон дизель хөдөлгүүртэй автомашиныг ОХУ руу экспортлохыг хориглож байгаагаа мэдэгджээ.
Хориг наймдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлнэ.
Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтоши хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "G7" зэрэг олон улсын хамтын нийгэмлэг, холбогдох яам, газруудтай хамтран гаргасан шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийг зорьж байна гэжээ.
Японы хоригт шинэ, хуучин автомашинуудын аль аль нь хамаарах бөгөөд тус улс мөн цахилгаан болон хос хөдөлгүүртэй автомашины дугуй экспортлохыг хориглосон байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Японы Засгийн газар ОХУ-д 6 сая иен буюу 43 мянган ам.доллароос дээш үнэтэй тансаг зэрэглэлийн шинэ автомашин нийлүүлэхийг хориглосон юм.